ШӨХТГ: Таван ААН-ийн АИ92 шатахуунаас механик хольц илэрчээ


ШӨХТГ-аас Шатахуун худалдаа эрхлэгч, ААН-үүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн шалгалт нь хоёр лабораторийн шинжилгээ орсноороо онцлогтой. Үүнд долоон ШТС, найман агуулах, нэг вагоноос авсан дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангасангүй.

2018, 2020, 2021 онуудад тус тус чанарын шаардлага хийгдсэн байдаг. Уг шалгалтуудаар илэрсэн зөрчилтэй буюу давтан зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг хүргүүлнэ гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ мэдээллээ.

А.Мөнхнаран 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.102
    2021/07/22

    Ямар ямар ААН байна нэрийг нь тавиачээ бид бензинииг авахгүй баймаар байна.

    Хариулах