Сураггүй алга болсон дөрвөн иргэнийг эрэн хайх нисдэг тэрэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө


Самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй Сэлэнгэ аймагт сураггүй болоод 19 хонож байна. Дээрх иргэдийн ар гэрийнхэн болон Цагдаагийн ерөнхий газар Онцгой байдлын ерөнхий газарт нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлт гаргаад байсан юм.

Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


                                                                                                                                                                          Б.Мягмарболор



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.198
    2021/07/24

    УОК ЗГ эдгээр иргэдийг самар түүгээд ирдээ гээд явуулцан юм уу? эвий хөөрхий иийм л төр засагтай улс даа бид иргэн ардуудаа боддог хардаг анхаардаг бол эдгээр иргэд ингэж явах уу?.Мэнд амар олдоосой билээ олдох байхаа гэж найдьяа

    Хариулах
  • 192.82.68.55
    2021/07/22

    Эртхэн нисгэхгүй. Мөдхөн харанхуй болно. Олдоосой доо.

    Хариулах
    • 202.126.88.189
      2021/07/22

      hrin tiim e oldoosoi