СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Тосон” нууранд хоёр эрэгтэй живж нас баржээ


Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 56 км-т дөрвөн хүн “Тосон” нуурын эрэгт амарч байснаас хоёр хүн нуурын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 15.49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19.30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20.04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 41 настай, эрэгтэй Б, Баянгол дүүргийн харьяат 17 настай, эрэгтэй Б нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

                                                                                                                                                                                         Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна