НМХГ: КFС хариуцлагын гэрээгүй заалаар үйлчилсэн зөрчил гаргажээ

2021/07/23

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдаа, үйлчилгээний 80 иргэн, ААН байгууллагад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад худалдаа 30, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 37, ахуйн үйлчилгээ 11, зочид буудал 1, - биеийн тамир спорт үйлчилгээ 1 байгууллага хамрагджээ. Шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.

-17 дугаар хороо Их Монгол плазад үйл ажиллагаа явуулж буй “Мачта кафе”, “Тү Лэ жүр” кофе шопууд ариутгал халдаргүйжүүлэлт хийлгэх хугацаа болсон ч хийгдээгүй.

-19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй АПУ ХК-ийн нэрийн дэлгүүр үйлчлүүлэгчдийн халуун хэмждэггүй, төлбөр тооцоо хийх хэсэгт хуванцар хаалт байршуулаагүй зөрчилд зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.

-20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Саруул гоо сайханы салон зай хоорондын хаалт хийгээгүй зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

-20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Таван богд фүүдс ХХК-ийн КФС түргэн хоолны газар хариуцлагын гэрээгүй заалаар үйлчилж байсныг зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч ажилласан.

-11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Гранд зайсан хилл ресторан цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрснийг тусгай зөвшөөрөл 17 ширхэг архи согтууруулах ундааг хураан авч материалжуулан цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.103
    2021/07/25

    их юм илрүүлж дээ авилгалаа ингэж илрүүлээч замын үүдэд ингэж ажилаач

    Хариулах
  • 66.181.190.138
    2021/07/23

    Тэгээд наадахаа хааж арга хэмжээ аваач. Хүмүүс хордуулна, одоо бас халдвар тараах нь. Авилгаа хойш тавиад хариуцлагы нь тооцоод явчихаач дээ.

    Хариулах