Олимпын наадмын үеэр ОХУ-ын байт харваач наранд цохиулж ухаан алджээ

2021/07/23

ОХУ-ын харваач Светлана Гонбоева өнөөдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр Токио 2020 олимпын үеэр хэт халууны улмаас ухаан алдан унажээ.

Арын албаны ажилчид болон дасгалжуулагчид түүний толгой дээр хүйтэн жин тавьж, биеийн байдлыг нь харзнаж байгаа аж.

Энэ талаар Светлана Гонбоевагийн дасгалжуулагч: “Бид түүний биеийг эргээд хэвийн байдалдаа орно хэмээн найдаж байна. Одоогоор энэ халуунд түүний бие тэсэхгүй байдалтай байна.” хэмээжээ.
Харин удалгүй түүний багийн хамтрагч Ксения Перова “Светланагийн бие эргээд хэвийн байдалдаа орсон.” хэмээн мэдээлсэн байна. 

Цар тахлын энэ нөхцөл байдлын үед Токио 2020 олимпын тэмцээний эхний өдөр агаарын хэм +33 градус хүртлээ халж байгаа нь тамирчид болон дасгалжуулагчдад хүндхэн ачаа болж байна.

                                                                                                                                                                           Б.Мягмарболор



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна