МАН-ын Хэвлэл, мэдээллийн газрын даргаар Г.Баярхүү томилогджээ


Монгол Ардын намын Хэвлэл мэдээллийн газрын даргаар маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр 20 орчим жил ажиллаж буй туршлагатай Г.Баярхүүг томилжээ.

Г.Баярхүү нь сүүлийн 6 жил “Bat Solution Partners” ХХК-ийг үүсгэн байгуулж, Монголын тэргүүлэгч компаниудтай хамтран банк санхүү, стартап, хөрөнгийн зах зээл , уул уурхай гэх мэт олон салбарт 30 гаруй брэндүүдийг бүтээж олон нийттэй харилцах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулжээ.

Мөн тэрбээр ЈCI Монгол, Монголын Хүнсчдийн Холбоо, Монголын Маркетингийн Холбоо, Монголын Хөл бөмбөгийн холбоо гэх мэт төрийн бус байгууллагуудад удирдах ажил хашиж, нийгмийн хариуцлагын төслүүдийг санаачлан зохион байгуулж ирсэн нэгэн юм.

Эдгээр томилгоонуудаас тус намын удирдлагад үе солигджээ гэж харж болохоор байгаа юм. Тухайлбал, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, газрын удирдлагууд нь 80, 90-аад оны залуус. Ийнхүү МАН-ын удирдлагад намдаа төдийгүй нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, мэдлэгтэй залуус ажиллах нь.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.79
    16 цагийн өмнө

    ene hun 80-90 onii hun yumuu?

    Хариулах
  • 103.136.254.38
    2021/07/25

    Үлгэр жишээ гэж боддог байсан ах нар маань тоглоомын дүрмийг ойлгоод амьдралын амар хялбар замыг сонгочихлоо шүү яалтай билээ

    Хариулах
  • 112.134.174.45
    2021/07/24

    МАН д ажиллахыг зөвшөөрч байдаг луйварчдын замаар замнах нь дээ

    Хариулах
  • 150.129.140.26
    2021/07/24

    Woow nice

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/07/23

    tanihgui amitan b na niited huleen zovshoologdson gechihjee estoi gaigui hevtnee

    Хариулах