Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк энэ сарын 24 буюу маргаашаас эхлэн хэвийн ажиллаж эхлэхээр болжээ. Ингэхдээ өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл ажиллах юм.
Хүүхдийн парк зөвхөн зургаан наснаас дээш насны хүмүүст үйлчлэнэ. Харин үйлчлүүлж буй вакцины насны иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх шаардлагыг тавих аж.
Иймд Нийслэлийн Онцгой Коммисоос тавьж буй шаардлагын дагуу иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ барьж үйлчлүүлэхийг удирдлагуудын зүгээс хүсчээ.
Х.Есү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна