Нийслэлд 537, орон нутагт 905 тохиолдол шинээр бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1442 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон  нутагт гарлаа. 

Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 155,224 боллоо.

Сүүлийн хоногт 41-80 насны зургаан хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 767-т хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  2556 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна