Өнөөдрийн ЗӨВ мэдээ : МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ


"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр эхэлсэн.

Манай жүдоч, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Катерина Коштатай барилдаж, ялалт байгуулан хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ нь Монголын багийн анхны медаль юм.

Ийнхүү тэрбээр олимп дэлхийн аваргын таван медалийн эзэн болов. Олимпоос улсдаа анхны медалийг авчирсан МУГТ М.Уранцэцэгтээ халуун баяр хүргэе.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.232
    2021/07/25

    Баяр хүргэе! монгол эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг харуулж чадлаа

    Хариулах
  • 58.140.210.47
    2021/07/24

    Үнэхээр сайн юмааа

    Хариулах