МУГТ Э.Цэндбаатар эхний ялалтаа авлаа


“Токио-2020” зуны олимпын наадмын боксын 57 кг-ийн жинд тулалдаж буй МУГТ Э.Цэндбаатар эхний тойргийн тоглолтоо хийж ялалт байгуулав.

Тодруулбал, Э.Цэндбаатар Кени улсын тамирчин Окоч Николас Оконготой таарч, 3:2-ийн харьцаатай яллаа.

 “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187 тамирчин,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны  XXXII олимпын наадмын аварга болон олимпын медальтнуудаа шалгаруулах юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна