​ М.Уранцэцэг: Олимпийн медалийн төлөө 16 жил хичээллэсэн


“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д  манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болж, улсынхаа анхны медалийг авсан билээ.

Тэрбээр Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцжээ.

М.Уранцэцэг "Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. 

Аав ээждээ, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлмээр байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Маш их баяртай байна, баярлалаа" хэмээн ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна