Токио-2020: Б.Болор-Эрдэнэ тэмцээнээ өндөрлүүллээ


Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний төрөлд хоёр дахь тоглолтоо хийлээ. Түүний өрсөлдөгч нь Пан Америкийн АШТ-ий багийн хүрэл медальт Чилийн М.Вега байв. Бараг 20 насны зөрүүтэй (Болор-Эрдэнэ 18, Вега 37 настай) хоёр тамирчны өрсөлдөөнд манай хүн ур чадвараар нэг их дутаагүй ч аргагүй туршлага дутаж 4:0-ээр (11:8, 11:9, 11:4, 11:7) ялагдав. Хоёр дахь сетэд манай хүн 9:6-гаар тэргүүлж яваад таван оноо дараалж алдсан нь тоглолтыг эргүүлж орхисон юм.

Б.Болор-Эрдэнэ хэдийгээр хожигдсон ч Токиог зорьсон энэ удаагийн аялал нь түүнд том туршлага болох биз ээ.

18-хан настай охин Эх орноо төлөөлөн Олимпын их наадамд орж ялалт байгуулна гэдэг өөрөө маш том бахархал билээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.232
    2021/07/25

    Залуу хүний замын хүзүү урт гэдэг биз дээ, дараагийн олимпод медаль авахыг хүсье

    Хариулах
  • 66.181.180.82
    2021/07/25

    Мундаг3 өшөө илүү амжилтын төлөө урагшаа

    Хариулах