Өнөөдөр /2020.08.12/ УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: "АН-ын хуваагдсан хэсгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж нөхөн сонгуульд орвол үр дүнтэй болно. Тиймээс уулзалтууд зохион байгуулна. Нам дотор байгаа бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. Яаралтай энэ ажил руу орох хэрэгтэй" гэв.
Бүтэн жилийн турш нэгдэж чадалгүй бие биенээ хууль бус АН-аас буудаж хэвлэлээр байлдсан АН-ын хувьд УИХ-ын сонгуульд бусад улс төрийн намуудаас "тусламж" хүсэх нь зүйд нийцэхгүй л болов уу. Улс төрийн намууд нь ч олон сонгуульд дараалан ялагдсан, дотоод хагаралаа ч зохицуулж чадахгүй байгаа АН-д итгэл хүлээлгэн дэмжлэг үзүүлэхгүй нь ойлгомжтой юм.
АН-ын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эс тооцвол 2016 оноос хойш ялалт байгуулаагүй. Хоёр парламент дамнан хэт цөөнх болсон энэ үеийг АН-ын уналтын үе гэвэл зохино.
Асуудал, хуваагдал 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн. Хоёр талд Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгууль хамаа байсангүй. Шүүх, цагдаагаар далайлган, нэгэн лүүгээ "үгэн буугаар буудалцсаар" байсан юм.
Бүх анхаарал хэн намын дарга болох, хэнийг дэмжих дээр төвлөрч байв.
Учир нь шинээр сонгогдсон намын дарга дараагийн УИХ, орон нутгийн сонгуулийг ахлах юм. Ингэж явсаар хоёр талд цаасан болон цахим сонгуулийн зохион байгуулж Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэ талаас НИТХ М.Тулгат нар сонгогдсон.
Бас л ялахыг хүсэхгүй байна уу гэлтэй хоёр нэр дэвшигч тодруулан бүртгүүлж, хэрүүл тэмцэл, өлсгөлөн ч зарлаад амжсан юм. СЕХ-ноос Н.Алтанхуягийн нэр дэвших үндэслэлгүй гэж үзэн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ нэр дэвшсэн юм.
Харамсалтай нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нийт сонгуульд оролцогчдын 6%-ийн санал авснаас л ард түмэн бүү хэл АН-ын гишүүд дэмжигчид нь ямар дүн тавьсан нь харагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.85.36
Эрдэнэ гэж Новч одоо больсон дээр шүүдээ.
Хариулах202.9.46.126
Toondoo bish toroluuddaa uchir ni baigaa.
Хариулах