НӨХӨН СОНГУУЛИЙН АЖИГ: МАН, АН бусад нам эвслийн нэр дэвшигчид

2021/09/01

Улс төрийн намууд энэ сарын 1 буюу өнөөдрийн дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах учиртай.

Хэнтий/18/ болон Сонгинохайрхан/28/ дүүрэгт нэр дэвших хүсэлтэй эрхмүүд эхнээсээ намдаа хүсэлтээ өгөөд эхэлсэн байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад байгаа. Хэдийн энэ олон нам нэр дэвшигчээ тодруулан өрсөлдсөн ч өрсөлдөөн хоёр намын дунд л явагдах юм.

 МАН, АН-ын ерөнхий чиг, нэр дэвшихээр горилогчдын мэдээллийг хүргэе.

Монгол Ардын Нам: Засгийн газраа үлдээхийн тулд СХД-т Н.Энхбаярыг хүүг, Хэнтийд рейтинг өндөртэй байгаа засаг дарга Ц.Идэрбатыг дэвшүүлнэ. 

МАН-аас нэр дэвшигчийн хувьд нилээн хөдөлгөөнтэй байгаа. МАН-ын хувьд аль хэдийн хоёр тойрогт судалгаа явуулсан. Судалгааны дүнгээ боловсруулж, тэргүүлэгчдийг Бага хурал, Удирдах зөвлөлөөр оруулах чигтэй буй аж. Гэвч хурлууд дүр төдий явагдах бөгөөд нэр дэвшигчийн тохироо дээд түвшиндээ яригдаж шийдэгдэх нь тодорхой билээ. 

Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүрэгт Намдаа гомдож гараад УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшин өвдөг шороодсон. Улмаар эргээд намдаа элссэн С.Мөнхчулуун, Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай нар яригдаж байсан.

Тэгвэл энэ өрсөлдөөн нэг талдаа гарч тус тойргоос нэр дэвших эрхэм тодорхой болсон гэх мэдээлэл байна. 

Тодруулбал одоо ч улс төрийн хүрээнд хүчтэй хэвээр буй Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын гишүүн болгохоор зүтгүүлсээр санасандаа хүрсэн бололтой.МАН-аас хүүгээ УИХ-ын гишүүн болгохын төлөө олон мянган гишүүнтэй МАХН-аа зарж нэгдсэн Н.Энхбаярт бараг юу ч хялайлгаагүй байгаа. Анхны тохироо дөрвөн сайдын суудлыг ч гаргаж өгөөгүй байгаа учраас дотоод дайнаас сэргийлж Э.Батшугарт тойрог өгөх магадлал тун их юм. 

Хэнтий аймаг

Хэнтий дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүрээний хүн дэвших нь дамжиггүй. 

Тус аймагт одоогийн засаг дарга Ц.Идэрбат, хуульч, өмгөөлөгч Л.Батжав, Засаг дарга асн Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан, МЗХ-ны хүндэд Ерөнхийлөгч Д.Гантулга, У.Хүрэлсүхийн туслах байсан, МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар нарын нэр яригдаж байсан юм. 

Л.Батжаваас эхлэн намын удирдлагууддаа нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн олон хүн дундаас тус аймгийн одоогийн засаг дарга Ц.Идэрбат цойлж байгаа бололтой. МАН-ын судалгааны дүнгээр ч түүний ритинг дээгүүр гарсан гэх мэдээлэл бий. Түүний хувьд  өмнө нь Хэрлэн сумын засаг даргын албыг хашиж байгаад 2020 оноос эхлэн Хэнтий аймгийн засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа аж. 

Ардчилсан нам: 

АН: Хэнтийд Б.Гарамгайбаатарыг, СХД-т хотын Нийслэлийн засаг дарга асан С.Бат-Үүлийг дэвшүүлнэ. 

С.Эрдэнэ АН-аар хувьдаа хэдэн төгрөг, хууль шүүхийн тохироо хийгээд яваа яриа намын залуучууд дунд яригдсаар байна. Түүнийг МАН-тай тохиролцох замаар сул хүмүүс дэвшүүлнэ гэх таамаг АН дотор бодитоор яригдаж буй юм.

Хэнтий:

Хоёр салж хүчээ тарамдуулсан АН-аас Хэнтий аймагт нэр дэвших хүн тийм ч олон байсангүй. Тиймдээ ч С.Эрдэнэ Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр МАН-тай хувь тохироо хийсэн гэх яриа нам дотор нь хөвөрч байна. Хэнтийн АН-ын хувьд дотоод эв нэгдэл муутай, олон сонгууль дараалан ялагдсан аймгийн хувьд сонгуульд ялахад бэрх юм.

Тэгээд ч 2020 оны УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжсэн хэнтийчүүд АН-д итгэл хүлээлгэхгүй л болов уу.

Сонгинохайрхан дүүрэг

Тэгвэл АН-аас Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг СХД-ийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр /2021.08.30/ АН-ын Сонгон шалгаруулах хороо хуралдаж, Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл, Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нарын аль нэгийг нь дэвшүүлэхийг дэмжсэн байна. Улмаар маргааш болох АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар дээрх хоёр эрхмийн дунд санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодруулах ч С.Эрдэнэтэй ойр байгаа Э.Бат-Үүл нэр дэвших магадлал илүү өндөр юм. 

Зөв ХҮН электорат эвсэл

Харин ХҮН-аас намын дарга асан Б.Найдалааг дэвшүүлэхээр тогтжээ. Тус нам гэр хорооллоос санал бага авдаг гэсэн судалгаа бий. Тиймээс ХҮН  

Үнэн ба Зөв нам

Харин энэ тойрогт дахиад нэг хүчтэй өрсөлдөгч байгаа нь "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар. 2020 оны сонгуулиар төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа нэр дэвшсэн ч УИХ-ын гишүүн болж чадаагүй. Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт "Үнэн ба Зөв" нам нилээд гишүүд дэмжигчидтэй учир хүчтэй өрсөлдөгч байх нь ойлгомжтой.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.189
    2021/09/02

    Хариулах
  • 202.21.108.189
    2021/09/02

    Батшугаррыг дэмжинэ . Тэр дэлхийн зиндааны боловсролтой залуу

    Хариулах