Х.Баттулгын хүсэлтээс У.Хүрэлсүх татгалзлаа

С.Гандэлгэр
2021/09/07

ЕТГ-аас өчигдөр мэдээлэл хийв. Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “...Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Түүнийгээ маргааш нь буюу 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн байранд өөрийн биеэр очиж, Цэцийн дарга Н.Чинбатад өгч байсан юм. Харин энэ хүсэлтээс татгалзах хүсэлтийг өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ.

Энэ талаар мэдээлэл хийсэн ЕТГ-ын дарга Я.Содбаатар “...Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ” гэв. Мөн Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “...Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ” гэлээ.

Үнэхээр ч Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаснаар гацаад байсан юм. Уг хуулийн хэрэгжих хугацаа өнгөрөөд хагас жил болж байгаа юм. Мөн тэрбээр УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар хүсэлт өгөөд байв.

Өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн Цэц дээр очоод “...Өнөөдөр би Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн Цэц дээр ирж байна. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудал олон байна. Иймд Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна. Жишээ нь, АТГ-ын дэд дарга нас барсны улмаас энэ асуудлыг оруулсан боловч АТГ-ын даргын томилгооны асуудлыг хөндөж, эрх барьж буй намын дарга буюу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилно гэж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа. Олонх болсон, эрх барьж буй намын дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч нь АТГ-ын даргыг санал болгож томилуулна гэдэг нь өөрөө өөрийгөө хянах механизм байхгүй болно гэсэн үг.

...Мөн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархиудын буюу мөнгөтэй хүмүүсийн ялангуяа, уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Иймээс энэ хүсэлтийг өргөн барьж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна” гэж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ хүсэлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд “...Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан. Тиймээс Үндсэн хуулийн Цэц удахгүй Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр зэхэж байсан юм. 

Одоо Ерөнхийлөгчийн “гомдол” Үндсэн хуулийн Цэцээс татагдаж байгаа болохоор Шүүхийн тухай хууль, бусад хуулийн хэрэгжилт үргэлжилнэ.

Гэхдээ олон нийт ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ярьсан “...Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Нэгдүгээрт, шүүхийн зарим томилгооноос татгалзаж байна. Шүүгчдийн хариуцлагын механизмыг сайжруулах чиглэлд ШЕЗ-ийн гишүүдийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн томилуулан ажиллуулахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой заалт орж, энэ дагуу Шүүхийн тухай хууль батлагдсан.

Хоёр дахь нь, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд УИХ-д санал болгож  томилдог болгохоор хуульчилсан. Энэ хоёр шинэчлэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж, өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд гаргасан хүсэлтээс бүрэн татгалзаж байгаа юм. Их суудлын хуралдаан болохоос өмнө Ерөнхийлөгч шүүхийн зарим томилгоо болон АТГ-ын даргыг санал болгох эрхээсээ татгалзах саналыг Цэцэд хүргүүлснээр хуулийн гацаа арилна. 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг явуулах нь зүйтэй. Хүн бус хууль засагладаг нийгмийг бүрдүүлэхийг Ерөнхийлөгч хүсэж байна. Иймээс дээрх хоёр эрхээсээ Ерөнхийлөгч бүрэн татгалзаж, шүүхийн салбарын томоохон шинэчлэл эхэлж байна” гэсэнд анхаарал хандуулав.

Үүн дээр ойлголтын зөрүүтэй “давалгаа” явчих шиг боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийг томилох эрхээсээ татгалзаагүй. Харин мэдээлэл, хүсэлтэд дурдсанчлан “...Шүүхийн зарим томилгоо” буюу ШЕЗ, Шүүгчдийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд өөрийн нөлөөллийг оруулах боломжоо хадгалахаас татгалзаж байгаа юм.

Харин түүний энэ үйлдлийг улс төрийн, хууль хяналт, хууль зүйн салбарын хүрээнийнхэн “...Шүүхийн шинэтгэлийг дэмжсэн явдал боллоо. Нөгөөтэйгүүр 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжсэн чухал алхам” гэцгээж байна.

Тиймээс энэ намар Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр, шүүх байгуулага, шүүгчид бужигнах нь тодорхой боллоо.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 113.154.64.245
    2021/09/09

    Хүүк хулгайч замаа улам засаад л, үр дүнг нь үзэж амжих уу?

    Хариулах
  • 202.9.47.40
    2021/09/08

    ХҮРЭЛСҮХИЙН БОДЛОГО МАШ ЗӨВ. ГЭВЧ БИДНИЙ ӨМӨГ ТҮШИГ БОЛСОН БАТТУЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА НЬ ЗОХИСГҮЙ.

    Хариулах
  • 1.72.0.161
    2021/09/08

    Mgl.d urgachaa yavaj bga ajil bna uu⁉️ covid ard tumen ee hayj sonsoh oo bolj haysan deeguur ajil bga nertee heden nuhud hudlaa yarj hulgai hj l ajil bdag busd tamirchid duuchid nertei uls.n hoorondoo zodoj zoduula gesen udruud ungurj bna 1hagas ard tumen ajil odoo huiten ornoo naad ard tumen nii amdral hund ee oird harj bga medee negee zodloo zoduula geh medee udur bur Mgl thagdaa nar n sonsgol n muudsan sohorson bugdiig toohgui ungurdug ene nii gem bidend hereg bna uu

    Хариулах
  • 202.9.46.58
    2021/09/07

    Хуульчид нэртэй хутгуурууд хоосон цүнх баригчидаас салцгаагаач , илчлээд өгөөч жинхэнэ эрх зүйн эрдэмтэд минь, гуйж байна, эрдэм бол эрдэнэ шүүдэн

    Хариулах
  • 202.9.46.58
    2021/09/07

    Өмнөх Ерөнхтйлөгчийн үүсгэсэн маргаанаас дараагийнх татгалзаж хүчингүй болгох эрх байхгүй, ингэж болдог гэвэл өөр ямар олон асуудал гарахыг төсөөлөхийн аргагүй, төрийн хямралд ч хүргэж болзошгүй. Анхны Ерөнхийлөгчийн " Монгол улсын үндсэн хууль" ийг батламжилсанаас татгалзаж байна гэвэл юу болох вэ!

    Хариулах
  • 202.9.40.243
    2021/09/07

    Дандаа эргэж буцнаа.Өчигдөр ярьсанаа өнббдөр нь дандалт аваад өөрчлөөд ярих юмаа.Энэ ман.-намынхан ажил хиих үү.Хүүк дандаа биелэхгүй юм хиигээд байна уу эеш шалгалттай холбоотой ойлгомжгүй тэигэлжг ч гэсэн шал худлаа хүүхдүүд эд хэрэг болохгүй өнгөрсөн хойно нь гаргаж байдаг.дараа жилээс мартсан хойно ийм жцрамтай гээд өөрсдөө ждү шигээ болно доо.Дандаа тандалт хийнэ. Ажил ердбб хийхгүй юм.ман-намын мангар ууд. Ер нь ардчилалыг хийгээгжэгүй энэ намын цүнх баригчид энэ 30 жилд төр барихаар буруу явжээ.

    Хариулах