Хүүхдийн мөнгийг бэлэн өгөхгүй, хүүхдүүдийн хадгаламж руу шилжүүлдэг болно


Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж байна. Тэрээр "Дархлаажуулалт манай улсад нийт хүн амын 65 хувьд хүрлээ. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна. Дэлхийн олон оронд эхний тунгаа ч аваагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж ДЭМБ үздэг. Бид эхний хоёр тунгаа амжилттай хийсэн тул гурав дахь тунг эхлүүлсэн. 124 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтын дүнгээр бид сүүлийн 6 сард бүс нутагтаа тэргүүлсэн хэвээр байна.

Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн. Аливаа хямралын дараа эдийн засаг сэргэдэг. Сингапур эдийн засгийн сэргэлтийн хуулиа баталжээ. Манай улсад өмнө нь таван жилээр бодлогоо тодорхойлдог, Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, улс даяар баяжигтун гэсэн уриа гаргаж байсан байсан туршлага бий. Үүний үр дүнд малын тоо 16-аас 26 саяд хүрсэн юм билээ.

Бид энэ түүхэн ололтыг давтах боломжтой.  Гашуунсухайтын төмөр зам 13 дахь жилдээ үргэлжилж байна. Засгийн газар солигдох бүрд өмнөхөө үгүйсгэн зогсоодог байдал өнөөдрөөр дуусаасай. Цаашид төр хувийн хэвшил бодит мэдээлэлд тулгуурлан хамтран ажиллах, эргэх холбоотой байх ёстой. Үндэсний аюулгүй байдал нэг байр суурин дээр байна. Төрийн өндөрлөгүүдээс аймгийн дарга нарын яриа хэлэлцээ ч зөрөх ёсгүй юм. Бид ямар нэг хууль батлахаас өмнө хувийн хэвшилтэй заавал хэлэлцдэг болно. Шинэ хуулийн хамгийн эхний өгүүлбэр нь төрийн эрх мэдэл, төрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Цаашид энэ сэтгэлгээнээс татгалзана.

50 их наяд төгрөг эргэлдэж буй эдийн засгаа тэлэх шаардлагатай. Цар тахлын улмаас 38 их наяд төгрөг болж буурсан. Үүний 10-аад их наяд төгрөг нь улсын төсөв юм. Улсын төсвийн зардалд урсгал буюу цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт зардал зонхилдог. Үүнийг хэмнэхийн тулд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Цэвэрлэгээг хувийн байгууллага хариуцаж болно. Шинэ хөрөнгө оруулалт ердөө 300 тэрбум төгрөг байна. Халамжаас татгалзана. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг тараажээ. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг. Та бүхэн энэ талаар байр сууриа хэлээрэй. 

Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон.   

Төсвийг яамдад тэгшитгэн хуваах биш нэг том асуудлыг барьж  аваад шийднэ. Жишээ нь нийслэлээс улсын төсөвт  татаас авахгүй. Харин авто замын түгжрэлээ шийдэх үүрэг өгсөн. Татварын нэг төгрөг бүрийг 10 төгрөг болгох ёстой. Ирэх сарын  1-нд улсын төсвийг өргөн барина. Сангийн яам одоо төсвөө боловсруулж байна.    

Төр үүний жижиг хэсэг нь л байна. Борлуулах багтаамж байхгүй бол үйлдвэрлэл үр дүнд хүрэхгүй гэв.



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.237
    2021/09/15

    Бүх халамж аа нэмэх юм яагаад цалинтай ээжийн 50к ыг нэмж болдоггүй юм бэ хүүхдийн мөнгө авдаггүй айл зөндөө бга өнөөдрийн энэ үнийн хөөрөгдөлд сардаа 1 авдаг 50 юу ч болохгүй хэдээр нь мах шөлөө авч хэдээр нь төмс ногоогоо авах уу тэгээд хэд хоног идэх үү энийг жоохон бодмоор юм

    Хариулах
  • 139.5.216.237
    2021/09/15

    Цалинтай ээжийн 50ыг нэмэмээр бна хүүхдийн мөнгө авдаггүй айлд цалинтай ээжийн 50к юу ч болохгүй юм 3-4кг мах авах л мөнгө

    Хариулах
  • 66.181.161.11
    2021/09/14

    Ene bvtehgvie nerteegeer n ahmad nastnii tetgewer tetgemjig hadgalamjid hiichih

    Хариулах
  • 192.82.86.66
    2021/09/14

    Одоогын энэ цаг үед хүүхдийн мөнгийг хадгалах ямарч боломжгүй. Заавал мөнгөн хадгаламж үүсгэх шаардлагатай бол ард иргэдийг вакцинжуулж 2 тун хийлгэсэн хүн бүрт 50.000₮ төг өгөх бус 2,000 000₮ төг өгөх байсан юм. Зөрүү мөнгийг өг түүнийг чинь хүүхдийнхээ хадгаламжинд хийгээд явъя. Ер нь олон хүүхэдтэй айлууд л хүүхдийн мөнгөнөөсөө илүүчилж архи дарс уудаг байх. 1-3 хүүхэдтэй хүмүүс хүүхдийн мөнгөнөөсөө илүүчилж архи дарс ууж наргих цэнгэх нь битгий хэл пампар сүүндээ л чүүтэй айтай хүрдэг

    Хариулах
  • 202.126.88.182
    2021/09/14

    Huuhdiin munguu zuwhun huuheddee l zartsuuldagshdee yoo zarim neg humuusees bolj busad n hohirchix ym hadgalamjtai baih n zuw ch gsn ene tsar tahlin ued yahaw jaahan dem bolh n bolj bna ghde huhdin mungu odoo l 100K bolson bolhoos bish urd n 20K arwaad jiliin umnu 3K bsn ern huuhdiin mungu hahaj tsatstal n uguud bga bish huhdin munguur amidardag gehe bolimoor ym arai denduu

    Хариулах
  • 66.181.190.90
    2021/09/14

    Амьдрал мэдэхгүй юм даа

    Хариулах
  • 202.179.21.252
    2021/09/14

    Бас Ундармаа даа өгөх гээд бнуу

    Хариулах
  • 192.82.71.209
    2021/09/13

    Тэгвэл хүүхдүүдээ яаж тэжээхвээ мөнч сайхан шийдвэр байна шүү

    Хариулах
  • 192.82.71.209
    2021/09/13

    ЕРӨНХИЙ САЙД АА АРДТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙГААГ ТА МЭДЭЖ БАЙНА УУ? АЖИЛГҮЙ,ХҮҮХДЭЭ ХАРААД СУУЖ БАЙГАА ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХЧҮҮД,БАГА ТЭТГЭВЭРТЭЙ ХӨГШЧҮҮД ЯАЖ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ БОЛ ТА СОНИРХСОН УУ?

    Хариулах
  • 66.181.161.11
    2021/09/13

    arai arai bolimoor ymaa zondool huuhdiinhee mongoor amidarch bga irged bga ymar teneg uls toch ve ystoil osvor uyiin huuhduudeesee doloon dor maluud bndaa ta nar araichdee.huuhdiin mongor togoloj bhin orond naad ovchnoo hurdan darj avaach luivarchdaa moljigchid mni ard irgedee shulhaa bolimoor ymaa

    Хариулах
  • 66.181.179.230
    2021/09/13

    Neg hyazgaaraas shuud nogoo hyazgaar luu yavchih uym..

    Хариулах
  • 192.82.90.134
    2021/09/13

    хүүхэдийн мөнгөөр амьдарч байгаа хичнээн айл өрхүүд байн малуудаа. Бидний хүүхдийн мөнгө төр засаг шийдэхгүй эцэг эхчүүд бид өөрсдөө мэднэ.

    Хариулах
  • 202.55.188.106
    2021/09/13

    Ард түмний амьдрал ямар байгаа билээ ажилгүй орлоггүй өртэй зээлтэй гээл гаргаж байгаа шийдвэрээ нэг бодмоор юмаа арай биш

    Хариулах
  • 192.82.69.199
    2021/09/13

    Хүүхдийн мөнгө бол татварын мөнгө олон айл орлогогүй хэцүү байна шүү 2024 он дуустал өг. Ажилтай байхад татвар гэж зөндөө авч засаг цуслсан шүү. Энэ мөнгө ингэж айлд очоогүй бас лалар улс төрчийн хармаанд ороод цуслаад дууссан. Дарга даамалууд шуудайгаар нь мөнгө шааж байна штээ.Эд нэрын хаж ууд юу ч биш мөнгө шүү.Ялангуяа гэр хороололд амьдрал бас л хэц үү штээ.

    Хариулах
    • 66.181.161.68
      2021/09/13

      тийм шүү

  • 150.129.141.16
    2021/09/13

    Hvvhdiin mongoor amidarch bga olon ail orh gants biy eej aawuud bii. Ishh chaawaasdaa neg ih mongo ogch bgam shg busad uls ornuud mash ih mongo ogdog ym bnle. Hvvhdiin mongiig bankind hadgaluulhaar tatwar awna chaawaasdaa hvvhdiin mongoor l oroldoj togloh ymdaa. Oor hiih ajil oldkv bnuu

    Хариулах
  • 202.126.89.245
    2021/09/13

    Зөв зөв. Зарим оркууд хүүхдийг мөнгө олох хэрэгслэл гээд бодож хүүхэдгаргаад л мөнгийг нь авч идэж уугаад дуусгаж бн.

    Хариулах
  • 202.9.40.243
    2021/09/13

    Өөрсдаө хүүхдиин мөнгииг өгч байгаа юм шиг дуруараа хуцаж нүүрэндээ бариад янз бүр болгож коко авч попордохоо болиочээ ман намын тэнэгүүд.ээ.Хэн хүүхдийн мөнгийг санаачилж оруулсан бэ. Тэр хүнээс асуувал зөв байх. Хадгалж байгаад хүүгээр нь ман намын сонгуулийн мөнгийг босгох нь уу.Эсвэл маны дараагийн бирд авч идэх гээд хүлээж байгаа юу.Хүмүүс энэ хэцүү цагт дор дор нь эсэн мэнд амьд байгаа үр хүүхдээ хооллож байг дээ.Чам шиг хулгайлсан луйвардсан үнэнчээр яваа ард түмнийг бүү басаж заах гээд бай .золбин е с айданцараа.амьдарч буй цагтаа өлсөхгүй мөнгөө идэг дээ.айлын хүүхдүүд.Өөрсдиинхаө золбингуудаа анхаар.

    Хариулах
    • 202.179.24.79
      2021/09/13

      Өгөөдэй хаан санаачилсан юм билээ ш дэ ккк

  • 66.181.161.42
    2021/09/13

    Hadgalamjind ni hiichheer hvvheddvvdee yuhaar hool awch uguhvv teneg ymaa bolioch

    Хариулах
    • 66.181.161.16
      2021/09/13

      Huuhdiin mungluu uguud ywhad yu buruutaad bga gej. Emzeg bulgiin Huuhdiin mungunuus uur orlogogui humuus zunduu Ted yah bilee