Минж үржүүлгийн газрын долоон минж Коронавирусын халдвар авсан нь батлагджээ


Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авчээ. Ингэхэд долоон минжнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.

ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбагана:  Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан. Тодруулбал, тухайн Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд бүгдэд шинж тэмдэг илэрсэн. Үүнээс биднийг очиход дөрөв нь үхсэн байсан. 

Бид үхсэн нэг минж болон амьд байсан минжүүдээс зургаад нь шинжилгээ хийсэн буюу долоон сорьцод шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Үлдсэнд нь шинжилгээ хийгээгүй ч шинж тэмдэг илэрсэн гэсэн үг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна