АН: Засгийн газар ажлаа хийж чадаагүйгээс шатахууны ХОМСДОЛ үүслээ

2021/09/22

"Бензиний хомсдол бол хямралын эхлэл" сэдвээр АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр мэдэгдэл хийлээ.

Одоо машинууд оочирлож байна. Хэд хоногийн дараагаас таг зогсоно гэж мэдэгдэж байна. Ажлын зохион байгуулалт хийж, яаралтай нөөц бүрдүүлж чадаагүйгээс Монголд шатахууны хомсдол үүсчихээд байна.

 Одоо намрын тариа хураалт, өнөөх ногоо хүнсний өргөн хэрэглээний ногоогоо хураалт болно. Тариа будаагаа хурааж авч чадахгүй бол өвөл хүнсний ҮНЭ өснө. Дахиад иргэдийн халаас руу орно гэсэн үг. Одоо сонгууль дуучихсан 12 сарын 31-нээс эхлээд цахилгаан халаалт усны мөнгө Засгийн газар төлөхөө болино.

Иймээс  нэгдүгээрт, Засгийн газрыг нэн яаралтай ковидын хуулиа цуцлахыг, хоёрдугаарт, ажлын зохион байгуулалтандаа шинэчлэл хийхийг, гуравдугаарт, хүндрээд буй гадаад бодлогын асуудал дээр онцгой анхаарч шинэ бодлого баримтлахыг сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл, иргэдийн зүгээс шаардаж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.250
    2021/09/27

    AN aluuruud ajil hiij chaddag ymuu mongoliin ard tumen medne

    Хариулах
  • 64.119.24.90
    2021/09/23

    Тусгай зөвшөөрөлтэй компануудтайгаа з/г хатуу хариуцлага тооцохоос ажлаа эхлээч.

    Хариулах
  • 202.179.25.133
    2021/09/22

    Аль АН- ыг төлөөлж балай юм яриад байнаа , та нар гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр хуцалгүй хэвтэж бай

    Хариулах