Дуучин Ука:Аавынхаа хүслийг биелүүлж тоглолтоо хийнэ

2020 оны 10 сарын 28

Дуучин Ука арваннэгдүгээр сарын 20-нд Буянт-Ухаа спортын ордонд 18.00 цагт “DO IT” нэртэй бие даасан анхны шоу тоглолтоо хийхээр болсноо өөрийн цахим хуудсанд мэдээлжээ.

Тэрбээр "Тоглолтоо илүү олон хүнд үзүүлэхийг маш их хүсч байна... Учир нь эрт орой хэзээ нэг өдөр хамгийн том тоглолтоо миний охин хийгээд аав нь томоос том цэцэг аваад тайзан дээр охиндоо өгөөд л .. гэж ярьсан хүслийг нь биелүүлж амьжаагүйд өдөр өнгөрөх тусам харамсана... Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид, тайз засал, төгс найруулга гээд байж мэдэх хүндэлдэг, уран бүтээлч сэтгэлгээтэй залуустайгаа нэгдэн тэр оройг хамт дуулж, бүжиглэн сайхан дурсамжийг бүтээхийг урьж байна" гэжээ.

 Дуучин Укаг “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхны оронд одсон юм. Тэрээр аавынхаа гэгээн дурсгалд болон Монголын бүх аавуудад зориулж “Аавд” нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгож байв.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.