Амиа бодогсдын арми Ардчилсан Монгол Улсыг сөнөөх үү?

2021/09/24

Шатахууны хомсдолд орж, эдийн засаг нь “гацчихсан” олон тодорхойгүй нөхцөл байдал үүссэн энэ үед эрх баригч МАН арьсаа хамгаалж, АН “амь орж” эхэлсэн дүр зургийг сүүлийн өдрүүдэд Монголчууд та бид харж байна.

 Тодруулбал, иргэд нь бөөн хэрүүл, маргаан дунд шатахуунд оочирлож, Ковид-19 цар тахал хяналтаас бүрэн гарч, 300,000 гаруй хүн халдвар авч, 1,150 орчим иргэн амь насаа алдчихаад байгаа энэ үед Засгийн газар нь хоёр хөрш рүүгээ буруугаа чихэж, АН жагсаалд уриалж, эмч нар эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдэж, хаа сайгүй эмх замбараагүй байдал үүссэн дүр зургийг харж болохоор байгаа юм.

 Эмгэнэлтэй, өрөвдөлтэй гэж хэлж болохуйц энэ дүр зураг урт хугацааны тооцоогүй, алдаатай шийдвэр, арчаагүй дарга нарын ажлын чадваргүй, амин хувиа хичээсэн байдлаас үүдэлтэй.

 Нэгдүгээрт, эрх баригчид цар тахлаар далимдуулан хэт хатуу хөл хорио тогтоох замаар ард иргэд, аж ахуйн нэгжийн бизнес, үйл ажиллагааг хорьж, торгож байсан атлаа өөрсдөө цахим үндэстэн гэх зэрэг шоу цэнгээн хоног дараалан хийж, халдварын тархалтыг хумих боломжгүй болгов.

Үргэлжлүүлээд шатахууны асуудал босч ирсэн нь нийгэмд сөрөг уур амьсгалыг улам бүр нэмчихлээ. Угтаа ОХУ-ын үйлдвэрлэгчийн зүгээс засвар үйлчилгээ хийх болсноо хангалттай эрт мэдэгдэж байж. Гэвч мэдсэн хэрнээ шатахуун нөөцлөх арга хэмжээг зохион байгуулж чадаагүй салбарын яам, агентлагууд өнөөдөр өөрсдийгөө өмөөрч, хариуцлагаас зугтаж байгаа нь ой гутам.

Уул уурхайн сайд Г.Ёндон тэргүүтэй “ширлэсэн” хэдэн сайд нар нь бусдад бурууг чихэж, уснаас хуурай гарахаар оролдож байна. Хамгийн түрүүнд хариуцлага хүлээх учиртай хариуцсан агентлаг болох АМГТГ-ын дарга Т.Хэрлэн хурган дарга нараа өмнөө барьчихаад ард нуугдаж суух юм. Энэ хүмүүст ажлын чадвар, хариуцлага бүү хэл наад захын ёс зүй ч байхгүйг Монголын ард түмэн харсаар сууна.

 Бас нэг “толгойны өвчин” болсон асуудал нь БНХАУ-ын зүгээс манай улсын холбогдох байгууллагуудад хандаж хил, боомтын халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч бүтэн хоёр жил болж байхад боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулж чадаагүйгээс бараа материалын хомсдолд орж, бүх юмны үнэ огцол өссөн явдал.

Үүний горыг ард түмэн нийтээрээ амсаж, амьдрал нь өдрөөс өдөрт доройтсоор байна.

 Тиймээс эдийн засгаа царцааж, иргэдээ гудамжинд оочирлуулж буй Засгийн газар шуурхай арга хэмжээ авч асуудлуудаа шийдэх, цаашлаад стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн дээр хараат байгаа байдлыг шийдэх шийдвэртэй ажлуудыг нэн даруй хийх, буруутай этгээдүүддээ хариуцлага тооцохыг иргэд шаардсаар байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.102
    2021/09/26

    10 jil ih deed surguuli tsetsrleg kolleiig karentilaachee

    Хариулах
  • 66.181.183.184
    2021/09/24

    Муу хүн чөлөөгөөр чоно борооноор гэж АН-н хулгайчууд мөн их хөөрч байнаа. Удахгүй тогтворжоод ирэхээр ичээндээ ороод таг болно.

    Хариулах
  • 192.82.74.242
    2021/09/24

    АН МИНЬ ЭЭ ӨМНӨӨС ЧИНЬ ИЧИХ ЮМ. АН ЗАСАГ БАРИМАГЛАЖ САЙХАНБИЛЭГ Е.С МОНГОЛЫГ РИО-Д ХУДАЛДААД ГАДААДАД ЗУГТСАН ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТНҮҮД ЧИНГЭС ХУРАЛДАЙ БОНДУУДЫГ ӨНДӨР ХҮҮТЭЙ АВААД ХУВААСАН ЭРДЭНЭТИЙГ ЛУЙВАРААР АВАХ ГЭЭД БАРИГДСАН ЭНЭ БҮГДИЙГ ЦЭГЦЭЛЭХ ГЭЖ ЧАДАН ЯДАН ЗҮТГЭЖ Б.НА.АН СӨНӨДӨГӨӨРӨӨ СӨНӨСӨН.

    Хариулах
  • 202.179.24.93
    2021/09/24

    Морь унасан толгойгүй АН бензин ховордсоныг ашиглан улс төр хийх гэж алигаа алдаж байна . Шатхуун яах вэ түр зуурын бэрхшээл АН ын нөхдүүд минь намынхаа учирыг ол юун том юманд санаа тавьдаг юм ,төр засаг ажилаа хийгээд л явна . Тэгээд ч засаг барьж чададгүй улс орныг мөхлийн ирмэгт аваачиж байсан, намаа орвонгоор нь эргүүлчихсэн та нараар зөвлүүлнэ гэж юу байхав.

    Хариулах