М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын ялсан нь АН-ын дарга болно

С.Гандэлгэр
2021/09/27

Өнөөдөр хоёр хуваагдаад байсан АН нэгдэхээ илэрхийлж хоёр тал сонгосон дарга нараа сонгуульд өрсөлдүүлж ялсан нь тамгаа авахаар боллоо.

Тодруулбал АН-ын үе үеийн удирдагч, гишүүд нэгдэж С.Зоригийн хөшөөний өмнө нэгдэж, нэг дарга тодруулахаа зарлав. 

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын "Эв нэгдлийн Их хурал"-ыг товлон хуралдуулахаар болжээ.

АН-ын дүрмээр намын дарга сунгаагаар сонгогдоно гэж заасан байдаг. Тэгвэл хоёр талд АН-ын даргыг сонгох цахим болон цаасан сунгаанд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг өрсөлдүүлж, ялсан нь тамгаа авахаар болж тогтсон аж.

Энэ талаар О.Цогтгэрэл "Бид арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийхээр шийдлээ. Өмнө нь цаасан болон цахимаар АН-ын хоёр дарга сонгогдсон. Иймд Их хурлаар хоёр даргын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгохоор боллоо" гэсэн юм.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.100
    2021/09/29

    medeej ih hurlaa hiigeed neg tiish bolson ni deer hutgan uimuulegch nar dunduur orj ireed oroltsohgui shuu hiij gavisan yamgui murtuu dunduur orj ireed eldev yam hiigeed baidag urvagchid odoo bolio

    Хариулах
  • 174.89.38.13
    2021/09/29

    Зочин урвагч туваан Цоггэрэл нанар ялж Баттулагын нам болж ёстой нет ,М. Тулга бно туний хумуус уул нь маш зев Залуучууд ,.Энэ их хуралд ганц уг б/й ус балгасан юм шиг ,Энхбаярын залийг олж дээ хеерхий

    Хариулах
  • 64.119.17.13
    2021/09/28

    Shudarga sxn orsoldood uzchihsen n deer..yalagdsan n gonshignood bhguigeer

    Хариулах
  • 202.179.27.32
    2021/09/28

    Зөвхөн энэ хоёр намын даргын төлөө өрсөлдөнө гэж юу байсан юм өөр хүн нэрээ дэвшүүлж болохгүй юу. Энэ хоёр чинь АН -ыг самархад Эрдэнэ, Баттулга нарын гар хөл болж онцгой үүрэг гүйцэтгэсэн шүү дээ.

    Хариулах
  • 64.119.26.96
    2021/09/28

    ЗӨВХӨН ЭНЭ ХОЁР ХҮНИЙГ ГЭЖ БОЛОХГҮЙ, НӨГӨӨ АРДЧИЛАЛ ЧИНЬ ЯАХ БОЛЖ БАЙНА. ЭД НАР Ч ГЭСЭН АН ХУВААГДАХАД БУРУУТАЙ, ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ЧӨЛӨӨТ САНАЛ, ӨРСӨЛДӨӨН БАЙХ НЬ ЗӨВ ӨӨ БАС ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА НАР НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ ХЭРЭГГҮЙ БАЙХ АА БУСАД НЬ ЧӨЛӨӨТЭЙ

    Хариулах
  • 66.181.161.2
    2021/09/27

    10.н сарын гурванд бас зодолдуул дийлсэн нь дарга болог ээ

    Хариулах