Ардчилсан нам "Одоо боллоо" уриатай жагсаалыг аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаараа мэдэгдсэн.
Үндсэн дөрвөн шаардлагын хүрээнд тус жагсаалыг зохион байгуулах юм.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар "Монгол хүн Үндсэн хуулийнхаа дагуу тайван жагсаал хийж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хүндэтгэж ханд. Төр засагтаа үгээ хэлж, төрийн байгууллагаас тайлан нэхэх эрхтэй. Тэр хүмүүст буруу байхгүй. Харин жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой" гэдгийг хэлжээ.
Тиймээс иргэдийн үг хэлэх эрхэд нь хүндэтгэлтэй хандах чиглэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УОК-д өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.15
Энэ нөхөр бүтэхгүй ээ.Шууд болиул.Жагсаал хэрэггүй
Хариулах