АН "Одоо боллоо" бүх нийтийн цуглааныг аравдугаар сарын 1-нд зохион байгуулна

2021/09/30

Ардчилсан намаас "Одоо боллоо" бүх нийтийн цуглааны талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: АН аравдугаар сарын 1-нд "Одоо боллоо" бүх нийтийн цуглааныг зохион байгуулна. КОВИД-19-ийн үед 20 орчим их наяд төгрөгийг зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ий 17 хувийг зарцуулж байна. Гэтэл манай улс ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулаад ч нас баралт, тохиолдлоороо дээгүүрт орж байгаа.

Тиймээс КОВИД-19-ийн хуулийг цуцлахыг шаардаж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цуглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна" гэв. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг АН-д хүргүүлжээ. Жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлийг жагсаал цуглаан зохион байгуулагч байгууллага хариуцлага хүлээн хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулаад, шаардлагыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид өгөв.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.32
    2021/09/30

    Пүрэвдорж гуай гэж үзлийн сонин шоучныг дэмжих хүн олдохгүй

    Хариулах