Онгоцондоо хийж буй шатахууны үнийг ч мэддэггүй Б.Мөнхтамир МИАТ-ын захирал болж дэвшив

2021/09/30

МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, гүйцэтгэх захирал Б.Баттөрийг чөлөөлж түүний оронд Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Б.Мөнхтамирын хувьд улс төрийн тодорхой дэмжлэгтэй, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн аж. Түүнийг нам дагасан “цүнх баригчид”-ийн эгнээнээс МИАТ руу дэвшиж явсан гэдгийг хэлэх хүн олон.

 Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 90 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй тус компанийн захирлыг солихдоо өмнөх удирдлагуудаас нь сольж тавиад нөхцөл байдал өөрчлөгдөх эсэх нь тун ч эргэлзээтэй. Төрийн өмчит хэдэн компаниа албан тушаалын наймаа болгодгийн нэг тод томруун жишээг энэ удаагийн томилгооноос харж болохоор байгаа юм. 

Онгоцондоо хийж буй шатахууныхаа үнийг ч мэдэхгүй суусан нөхрыг дэвшүүлж ажиллуулдаг хачирхалтай жишиг зөвхөн монголд л байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна