Өнөөдөр ардчилсан намаас "Одоо боллоо" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тэгвэл цахим орчинд уг жагсаалыг мөнгө цуглуулж зохион байгуулж байна гэх шүүмжлэл газар аваад байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хандив өгөхийг хүссэн мессеж ил болоод байгаа юм. Тэрбээр "Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд хандив өгөхийг гишүүдээс хүсч байна.Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэжээ.
Харин тэмцэгч Б.Жагар уг жагсаалыг мөнгөний жагсаал хэмээн мэдэгдээд байна.
Тэрбээр "Та нар мөнгөөр ирсэн шүү би мэдэж байгаа шүү. 100 мянган төгрөгөөр ирсэн шүү. Нэг дүүргээс 1000 хүн ирж байгаа шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
бүгдээрээ мөнгөөр жагсдаг шдээ
Хариулах