ХҮН-ын гишүүд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө.
УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшигч Б.Найдалаа "Өнөөдөр ардчиллыг Монголд авчирхад манлайлах үүрэг гүйцэтгэсэн С.Зоригийн Бид жил бүр хөшөөнд цэцэг өргөдөг. С.Зориг бол ардчиллын үнэт зүйл, үзэл санааны манлайлагч. Зөвхөн үзэл санааны манлайлагч төдий биш өөрөө тэрийгээ үлгэрлэн, нийтийн төлөө улс төр хийж ирсэн манлайлагч юм.
Хүн нам, бид бол 1990 онд бий болсон яг тэр Ардчилсан үзэл санаа, нээлттэй нийгэм, яг тэр хөрсөн дээр төрж бойжсон боловсорсон үеийнхэн. Зөвхөн манай нам биш, бидний үеийхэн тэр чигээрээ. С.Зориг агсны үлдээсэн үзэл санаа үнэт зүйлийг зөвхөн намынхаа төлөө биш, улс орны хөгжлийн төлөө 2021 оны цаг үед яаж тохируулах вэ. 1990 онд улс төрийн эрх чөлөөг монголд авчирж байсан бол одоо бид Хэнээс ч хамааралгүйгээр, даргаас гуйлгүй, зөвшөөрөл авалгүйгээр, арын хаалгагүй, ажил хийх, бизнесс худалдаа хийх, юм бүтээх, шинэ юм бүтээн байгуулах эрх чөлөөг авчрах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бизнесийн эрх чөлөөг Монгол хүнд өгөх шинэ ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх ёстой байгаа юм аа.
Ардчиллын үнэт зүйлс нийн Монголынх аль нэг намын өмч биш, хэдхэн хүнийх ч биш. Тийм болохоор нам харгалзахгүй, нас харгалзахгүйгээр ардчиллын үнэт зүйлс, зарчмуудаа хэрхэн нэвтрүүлэх, яаж хөгжүүлж 21-р зууны Монгол Улсын хөгжлийн суурь онол түүчээ болох вэ гэдэг дээр ажиллаж байгаа. ХҮН манлайлан ажиллана." гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ардчилал амь бөхтэй байх ёстой. Ардчиллыг бид нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалах учиртай. Ардчиллыг хувьсгалд амь бие хайргүй оролцсон бүх ахмадууддаа талархал илэрхийлье” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.148
хахаха гадны гар хөл тавиулууд зүгээрл бгаарай сда
Хариулах