Хөвсгөл аймаг, Ханх суманд байшин шатаж нэг иргэн амиа алджээ.
Хөвсгөл аймгийн Ханх суманд байшин шатаж байна гэсэн дуудлага 10 дугаар сарын 3-ны 22:09 цагт Онцгой байдлыг газар иржээ.
Ханх сумын Турт багийн “Хадан хошуу” гэдэг газар иргэн Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж, галд өртөж нас барсан Г/39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна