Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачисан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр нээлтээ хийлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банкны ажилчид нэгдэж, мод тарилаа. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр монгол орны өнцөг булан бүрт уг хөдөлгөөнийг эхлүүлж мод тарих болно гэдгээ илэрхийллээ.
Төрийн банкний гүйцэтгэх захирал Ө.Гантөр:
Нэгдсэн үндэсний байгууллагын индэр дээрээс монгол улс нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн. Монгол улсын өнцөг булан бүрт энэ хөдөлгөөн өнөөдөр эхэлж байна гэж ойлгож байгаа. Төрийн банкны хувьд 500 нэгжтэй. Бүх сум аймгийн төв дүүргүүдэд тооцооны төв салбаруудтай үйл ажиллагаагаа явуулж байгаа, 4 мянган ажилтантай. Бид бүхэн энэ хөдөлгөөнийг дэмжиж өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Харилцагч хадгаламж эзэмшигчид болон зээлдэгч нартаа та бүхэн энэ хөдөлгөөнийг маань дэмжиж үндэсний мод тарих хөдөлгөөнд оролцоорой гэдгийг уриалмаар байна"гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна