СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ машин жолоодож яваад амиа алджээ

2021/10/05

Согтуугаар автомашин жолоодсоны улмаас осол гаргаж жолооч нь амиа алджээ.

Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн нутагт, “Зунжин” зуслан явах чиглэлийн авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож, яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн 22 настай, эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан, жолооч 22 настай, эрэгтэйг цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна