Хохирсон иргэн: Миний интернэт банк ашиглагддаг үгүйг банкны ажилтан л мэднэ. Гудамжны хулгайч мэдэх боломжгүй

2021/10/05

Сарын цалингаас эхлээд 50 сая хүртэлх төгрөгөө ХААН банкны данснаасаа алдсан иргэд өнөөдөр банкны төв салбар дээр цуглан удирдлагуудтай уулзлаа.

Хохирогч Сарангэрэл: Би 2020 оны 10 сарын 9-нд одоогоос жилийн өмнө өөрийн данснаасаа 7 сая төгрөг алдсан. 7 сая төгрөг Оросхүү гэдэг хүний данс руу шилжиж орсон байдаг юм. Миний утсанд таны интернэт банк руу хоёр удаа оролдлого хийгдлээ гэхээр нь оператор руу нь залгаад хэлтэл оператор нь та дансаа хаалгах уу яах уу гэдэг хариу өгсөн. Надад тийм хариулт өгсөн учраас хүн эргэлздэг юм байна лээ. 

Би үнэхээр цахимаар тог усныхаа мөнгийг шилжүүлчихье гээд интернэт банк нээлгээд ашигладаггүй байсан.  Миний интернэт банк ашиглагддаг, ашиглагддаггүйг банкны ажилтан л мэднэ. Гудамжны хулгайч мэдэх боломжгүй. Тийм учраас үнэхээр гомдолтой байна. 

Хаан банкны ажилтан Ц.Оюунцэцэг:

Мөнгө залилж байгаа, цахим гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд харилцагчийн интернэт банкны и-мэйл хаягаар нь интернэт банк руу нэвтрээд нууц үгийг нь сэргээж аваад мөнгө шилжүүлэх үйлдлүүд гарсан байна. Хаан банкны зүгээс хуульч ажиллуулаад цахим залиланд өртөөд мөнгөө алдсан хүмүүст хуулийн зөвөлгөө өгөөд материалуудыг нь цуглуулаад, хуулийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр бид тусламж дэмжлэг үзүүлье гэж шийдлээ. Шийдэж болохгүй асуудал биш байгаа" гэв. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.133
    2021/10/06

    Хаан банкны и-банк систем нь хакердуулсан байх аа. Тэгээд өөрсдөөсөө хариуцлагаасаа бултаж, иргэн өөрөө алдсан мэт тайлбарлаад..

    Хариулах
  • 192.82.81.89
    2021/10/06

    хаанаас ямар хүн авч байгаа нь камерт байгаа биз дээ яагаад одоо хүртэл шалгаж олдоггүй юм бэ банкинд итгэх хэрэггүй юм байна.

    Хариулах
  • 192.82.75.115
    2021/10/05

    Мөнгөө гэртээ хадгалаад байж болдоггүй чаддаггүй юм уууууу

    Хариулах
  • 202.126.89.158
    2021/10/05

    Банкныхан л өөрсөдөө хүний нууц үгийг дамжуулдаг бгаадаа,өөр хэн гэж хохиролыг нь банк л хариуцах ёстой.

    Хариулах