Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна

2021/10/05

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. 

Арваннэгдүгээр сард бүх нийтээр амрахаар хуульчилсан хоёр өдөр тохиож байна.

Тодруулбал, Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж, бүх нийтээр амардаг ба энэ нь арваннэгдүгээр сарын 5 юм. 

Харин арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд мөн баасан гарагт тохиож байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна