“Эхлэл брэнд” ХХК-иас гаргасан HULAN 21 утас нь БНХАУ-аас импортоор оруулж ирсэн “Doogee x 96 pro” утас болохыг ГЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал ГЕГ-ын өнөөдрийн мэдээлснээр “Монгол улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-с импортоор оруулж буй гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж нийт 175.9 сая төгрөгийн буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн зөрчил үүдсэнд урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Уг асуудалд Зөрчлийн хуулиар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын байгууллагын хяналтан доор явуулж байна.
Монгол улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-с импортоор оруулж буй гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж нийт 175.9 сая төгрөгийн буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн зөрчил үүдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг асуудалд Зөрчлийн хуулиар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын байгууллагын хяналтан доор явуулж байна.
Дэлхийн гаалийн байгууллагаас 1991 онд нэгдэн орсон барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем гээд конвенц байдаг. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ. Энэ конвенцийн 2-А дахь хэсэгт зааснаар задалж салгасан, угсарч нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүнийг эцсийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг хадгалж байх юм бол тухайн зүйл ангид нь хамааруулж ангилна аа гэсэн заалтийг гишүүн 183 улс оронд мөрдөж явдаг. Энэ зарчмын дагуу гаалийн байгууллага тухайн барааг гар утас гэдгээр нь ангилж, гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Үүнд ойролцоогоор нийтдээ 60 гаруй сая төгрөгийн торгууль, 170 гаруй сая төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр урьдчилсан байдлаар тогтоогдсон байгаа." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна