Култур сургалт зуучлалын төвөөс Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 2022 онд эхлэх Холбооны сайн дурын ажил болон Тэтгэлэгтэй суралцах (Аусбилдунг) боломжуудыг танилцуулж байна.
Герман улсад 6-18 сарын хугацаатай сайн дурын ажил (FSJ) хийхийг санал болгож байна. Та эмнэлэг болон ахмадын асрамжийн газраас сонгон ажиллах боломжтой. Мөн байр, даатгал цаанаасаа үнэгүй.
Эхлэх хугацаа: 2021 оны 2,3,4 сар
Тавигдах шаардлага: Бүрэн дунд боловсролтой байх, 18-27 настай байх, Герман хэлний A2-В1 төвшинтэй байх.
Нэмэлт шалгуур: Харилцааны соёлтой, Хөгшин хүний арга эвийг олдог, Хүнтэй ярилцаж чаддаг бол давуу тал болно.
Шүдний эмчийн туслах мэргэжлээр 3 жилийн Аусбилдунг хийх сонирхолтой хүмүүсийн анхааралд:
Тавигдах шаардлага:
Герман улсын München хотод 3 жилийн хугацаанд Рестораны мэргэжилтэнгээр Ausbildung хийхийг санал болгож байна.
Эхлэх хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 1нд
Тавигдах шаардлага: Бүрэн дунд боловсролтой байх, Герман хэлний В1 төвшинтэй байх, 18-45 настай байх.
Нэмэлт шалгуур: Харилцааны өндөр соёлтой, Эелдэг, найрсаг бол давуу тал болно.
Мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой, рестораны чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй хүн бүхэнд нээлттэй. Зургаан хүн бүртгэх тул та яараарай.
Барилгын мэргэжлээр мэргэшсэн болон суралцах хүсэлтэй хүн бүхний анхааралд:
Та Герман улсын Augsburg хотод өөрийн дуртай ажиллаа хийх мөн суралцах боломжтой боллоо.
Тавигдах шаардлага:
Ажиллах бол
– Бүрэн дунд боловсролтой байх
– Герман хэлний А2-оос дээш төвшинтэй байх
– Барилгын чиглэлээр 2-аас дээш жил ажилласан байх
– Коллеж болон их сургууль төгссөн байх
Суралцах бол
– Бүрэн дунд боловсролтой байх
– Герман хэлний А2-оос дээш төвшинтэй байх
Нэмэлт шалгуур
– Цаг баримталдаг
– Нямбай
– Хурдан шаламгай хөдөлгөөнтэй бол давуу тал болно. Цалин цагийн 19,40€
Сувилахуйн чиглэлээр суралцдаг, сурахийг хүссэн хүн бүрийн анхааралд:
Герман улсад нэг жилийн хугацаанд сувилахуйн болон туслах сувилагч мэргэжлээр Ausbildung хийх сонирхолтой охид, залуусыг хайж байна. Сарын цалин 1140 €.
Эхлэх хугацаа: 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн.
Тавигдах шаардлага:Бүрэн дунд боловсролтой, Сувилахуй хийх сонирхолтой, Герман хэлний B1 төвшинтэй байх.
Нэмэлт шалгуур:
Англи хэлний мэдлэгтэй, цаг барьдаг, тууштай зан чанартай, харилцааны соёлтой, бол давуу тал болно.
Ирээдүйгээ гэрэлтүүлэх ховорхон боломжийг бүү алдаарай.
Та энэхүү мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99037665 дугаараас лавлана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна