ГССҮТ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ДӨРВӨН ажилтандаа ГЭР олгов

С.Гандэлгэр
2021/10/07

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв нь "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сарын аяны хүрээнд олон ажлуудыг шат дараалалтайгаар санаачилж хэрэгжүүлсээр байгаа билээ.

Тус ажлын хүрээнд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа НХГСТасгийн асрагч Г.Болортуяа, ААХҮАлбаны мужаан М.Дэнзэн, ЭЭТасгийн асрагч Б.Дугармаа, ТНСМЗТасгийн сувилагч Н.Туяа нарын дөрвөн ажилтанд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Arslan.mn

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, Анагаахын ухааны их дээд сургуульд элсэн орсон тус төвийн ЭТҮХДэд захирал Р.Гантуяагийн охин Г.Номундарь, Нэгдсэн лабораторийн тасгийн Лаборант Д.Түмэнхүүгийн охин Х.Солонго, ТНСМЗТасгийн туслах сувилагч Ш.Аззаяагийн охин Г.Жаргал нарт оюутны сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлэн тус бүр 1 сая төгрөгийн батламжийг гардуулж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн баяр хүргэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна