Бусдын данснаас 8 сая төгрөг авсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Админ
2021/10/07

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын данснаас 8 сая төгрөг авсан бүлэг этгээдийг илрүүлжээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр 8 сая төгрөг алдагдсан гэх мэдээлэл бүртгэгдсэний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид уг хэргийг илрүүлжээ.

Тус хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна