А.Пүрэвдулам: Э.Одбаяр, н.Чинбат нар эсэргүүцлээ үргэлжлүүлж 461-р хорих ангид ӨЛСГӨЛӨН зарласан нь үнэн

С.Гандэлгэр
2021/10/07

Nodoublestandart хөдөлгөөний залуус Засгийн газрыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбай дээр удаан хугацаанд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан. Тэгвэл цагдаагийн алба хаагч болон жагсаалд оролцож байсан залуусын хооронд мөргөлдөөн үүсч, Д.Монголхүү, Э.Одбаяр, н.Чинбат нарын хэсэг залуусыг баривчилсан. 

Харин өчигдөр Д.Монголхүүгийн нэр дээр үүсгэсэн прокурорын яллах дүгнэлтийг хүчингүйд тооцон Д.Монголхүүг нэн даруй суллах шийдвэр гаргасан юм. 

Харин Э.Одбаяр, н.Чинбат нарыг хорих 461-р ангид 30 хоног саатуулах шийдвэр гарсан бөгөөд Э.Одбаярыг өлсгөлөн зарласан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан юм. 

Тэгвэл Nodoublestandart хөдөлгөөний залуусын нэг, өмгөөлөгч А.Пүрэвдуламаас энэ өлсгөлөн зарласан эсэхийг тодруулахад тэрбээр: "Хорих 461-р ангиас NoDoubleStandard эсэргүүцлийг үргэлжүүлж Э.Одбаяр, н.Чинбат нар өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна