Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г. Төгөлдөр нь цусны цочмог хорт хавдраар оношлож, яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатайн улмаас Турк улсыг зорьсон.
Тэгвэл мэргэжил нэгт ахан дүүс, найз нөхөд, олны танил эрхмүүд хандивын аян зохион байгуулж, түүний эмчилгээний зардалд дэм болоод буй.
Хөрөнгийн зах зээлийн шинжээч Е үсгээрээ танигдсан Эрхэмээ өөрийн брэнд болсон Е үсгээрээ 10 ширхэг NFT гаргасан. Олон нийтэд нээлттэй арилжаалсан бөгөөд өөртөө авч үлдсэн нэг ширхэг E NFT-гээ дуудлага худалдаа зарлаж, Lil Thug E-н эмчилгээний зардалд хандивласан байна. Анх 1000 төгрөгөөр зарагдаж байсан E NFT 23.450.000 төгрөг хүрч нэг үеийн залуу уран бүтээлчийн эрүүл мэндэд зориулжээ.
Тэрээр хөрөнгийн зах зээлд бүтэн цагийн трэйдэр хийхээс гадна анхлан суралцагч нарт зориулан шинэ мэдлэг мэдээлэл, дүн шинжилгээ, зөвлөгөөнүүдийг өөрийн Swing Traders дискорд суваг болон инстаграм хаягаараа үнэ төлбөргүй өгдөг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна