Чөлөөт бөх: Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ

2021/10/08

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө Европын аваргын мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзэж, 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол юм. 

Харин “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна