Ц.Билэгтсайхан: Халдварын давлагаа оргил үедээ ирсэн

Админ
2021/10/08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын давлагааны талаарх мэдээлэл өглөө.

Ц.Билэгтсайхан: "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн. Үүнийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг. ПСР шинжилгээ, нас баралт, шинжилгээний эерэг илэрц зэргийг харьцуулан үзэж уг тархалтыг үнэлдэг. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна Гурав дахь давлагаа дельта хувилбарынх. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.58
    2021/10/11

    Тэгээд алаад байхуу аврал байнауу ард түмэнгүй улс төрчид хэдэн хужаатай гаа яриж ойлголцохуу

    Хариулах
  • 192.82.71.147
    2021/10/10

    yun orgil ue! neeh udahgui shine jil gesen utgagui bayaraas bolj havtgaigaaraa uvdunu. udurt 5000-10000 aaraa ilerch 100 100gaaraa uhne

    Хариулах