Дархлаажуулалтын цэгийн байршлыг утаснаасаа харах боломжтой

2021/10/08

Нэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ингэснээр иргэд өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа гар утаснаасаа харж, төлөвлөх болох юм.

Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой.

Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоосоор болон QR кодыг уншуулан нэвтрэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна