Х.Нямбаатар: Боомт хаагдсан учраас экспорт, импорт аль аль талдаа зогсоно


Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээлсэн юм. 

Х.Нямбаатар: " Би өглөө Хил хамгаалах байгууллагын холбогдох хүмүүстэй утсаар холбогдсон. Тэдний өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Үүнээс шалтгаалан Эрээн хотын 30 гаруй мянган иргэд оршин суугчдаа бүгдийг нь шинжилгээнд хамрагдуулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэдэг зүйлийг монгол улсын хилийн байгууллагад мэдэгдсэн байгаа. Боомт нээх хаах тохиолдолд 2 улсын хилийн байгууллага өөр хоорондоо харилцан мэдээлэл солилцож байж боомтыг нээж хаадаг . Манай улсаас тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн тухайд ямар нэгэн хятад иргэдтэй харилцах боломжгүй байдлаар халдвар хамгаалал дэглэм сахиулж байгаа. Манай зүгээс халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, ариутгалын зүйл эвдэрсэн тохиолдол байхгүй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна