Х.Ганхуяг: 100 мянган долларын босгыг бууруулах нь монголчуудад ашигтай


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хуулийн гол агуулга нь гадаадын иргэн ч бай, монгол улсын иргэн ч бай хамтарсан компани байгуулахад цахимаараа гэрчилгээгээ, аж ахуйн нэгжээ байгуулах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. 100 мянган долларын босго нь зөвхөн гадаадын иргэнд ашигтай гэхээсээ илүүгээр монгол улсын иргэдэд ашигтай байгаа юм. 

Мэдээлэл технологийн компани, старт ап ч юм уу өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэхээр гадны иргэний гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган доллар нь завалчгүй орсон байх ёстой байдаг. Тухайлбал 10 хувьцаа эмзэмшигчтэй компани бол 9 нь гадаад иргэн, 1 нь монгол улсын иргэн байхад тус бүр 100 100 мянган долларын орох асуудал үүсч байгаа юм. 

Хэрвээ монгол улсын иргэн 50 хувийг нь эзэмшие гэхээр нь сая нэг зуун мянган долларыг гаргах асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэ босгыг зайлшгүй бууруулах нөхцөл байдал үүсчихээд энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг томъёолол алга болох юм."

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудалд 500-1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын амьдрах эрх үүсдэггүй. Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх эрхтэй. Яагаад гэдэгт тайлбар өгөх шаардлагагүй.

Монгол Улсын ГИХГ 300 орчим хүнтэйгээр хилээр ямар хүн ирж байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Дипломат байдлаас бусад шалтгаанаар амьдарч байгаа иргэд Монгол Улсын нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гэж заасан.

Энэ хуулийг баталснаар хэчнээн саяар хүн орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлага бий" гэв. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.139
    2021/10/14

    Хуулиа татаж чадахгүйлдээ.Гаднаас захиалгаар биш бол татах л ёстой

    Хариулах
  • 192.82.70.252
    2021/10/14

    Уучлаарай хөгжлийн банк гэх гээд андуурчээ.Ганхуяг нараа

    Хариулах
  • 192.82.70.252
    2021/10/14

    Төрийн банкны мөнгөө төлөө халтар бацаанаа

    Хариулах
  • 64.119.24.250
    2021/10/14

    Chi ooroo heden myngan hujaa orj irehiig hynj chadahgui sheesee

    Хариулах
  • 64.119.24.250
    2021/10/14

    Nohoi buus

    Хариулах