Х.Нямбаатар: Цахим гарын үсгийг дөрвөн жилийн хугацаатайгаар шинэчилж байх процессыг хуулиар төлөвлөсөн


Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган үргэлжилж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Х.Нямбаатар: "Цахим шилжилтийг хэрэгжүүлэх үндсэн дэд бүтэц бол тоон буюу цахим гарын үсгийн харилцаа юм. Монгол Улс 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 38 мянгахан тоон гарын үсгийг олгосон байна. ААН, байгууллагууд татварын тайланг цахимаар өгөхдөө баталгаажуулахаар цахим гарын үсгийг авсан байгаа юм. Гэтэл цахим шилжилтээр тэргүүлж буй Эстони улс өнөөдрийн байдлаар 900 сая гарын үсгийг нийтийн хэрэглээнд гаргасан байна. 

Тэгэхээр бид Цахим гарын үсгийн тухай хуулиар цахим гарын үсгийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын манлайлал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Энэ хууль батлагдвал ирэх жил бид 18 насанд хүрсэн иргэн бүрд нэг удаа үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагуудаар дамжуулж олгоно. Ингэснээр тухайн хүн цахим харилцаанд оролцохдоо өөрт холбогдох, төрд байгаа мэдээллүүдэд гарын үсгээрээ баталгаажуулалт хийх юм. Түүнчлэн иргэний эрхзүйн гэрээ хэлцлийг цахимаар хийж, баталгаажуулах боломж бүрдэнэ. Ингээд цахим гарын үсгийг дөрвөн жилийн хугацаатайгаар шинэчилж байх процессыг энэ хуулиар төлөвлөсөн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна