УОК-ын дарга С.Амарсайхан ​учраа олохгүй байсаар улсаа СҮЙРҮҮЛЭХ нь


Монгол Улсад ковид-19 бүртгэгдэхээс эхлэн үйлчилгээний бизнесүүдийг хааж боогдуулан заримыг нь дампууруулж, заримыг нь дампуурлын эрмэгт аваачсан. 

Эсэргүүцэн жагсаж, гуйж байж бизнес эрхлэгчидтэй харицуцлагын гэрээ хийж, зөрчвөл үйлчилгээ явуулах зөвшөөрлийг нь цуцална гэж байсан цаг саяхан. 

Саяхан л Засгийн газраас зохион байгуулсан "Digital nation" үзэсгэлэн дээр олон мянган хүнийг цуглуулсан шоу зохион байгуулагдсан. Үүнийн НОК-оос ковидийн дэглэм зөрчих тул зөвшөөрөл олгохгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн ч дээд шатны байгууллага УОК нь зөвшөөрчих нь тэр. 

Гардан зохион байгуулсан Харилцаа холбооны зохицуулах газрын даргыг нь сануулаад л өнгөрсөн гэх. 

Санаачлан хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн нь төд удалгүй "Бид ковидтой зохицож амьдрах ёстой. Задгай талбайн арга хэмжээг дэмжиж ажиллана гэсэн юм. 

Тус арга хэмжээний дараа өдөрт бүртгэгдэх тохиолдол, нас баралт тоо нэмэгдэх болсон ч, албаныхан зохион байгуулалттай тоог дарж байгаа гэх мэдээлэл ч бий. 

УОК, НОК-ийн харилцан уялдаагүй байдал, эргэж буцсан шийдвэрүүдийн улмаас иргэд олон нийт, бизнес эрхлэгчид хохирсон уу гэхээс хожсонгүй. Цагийн хязгаарлалт, танхимын дүүргэлт гэх мэт зүйлсээр хааж боогдуулсаар л байгаа. 

Тэгвэл гашуудсан иргэдийн нулимс хатаж амжаагүй байхад үлгэр жишээ болох ёстой УОК-ын дарга С.Амарсайханы Зайсан Хилл цогцолборт битүү орчинд олон хүн цуглуулсан шоу зохион байгуулагдав.

Тодруулбал өчигдөр Camerton хамтлаг “The Night With Camerton” тоглолтоо өчигдөр УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайханы гэх Зайсан Хилл цогцолборт зохион байгууллаа. 

Уг нь "Цар тахлын хүнд цаг үеүдэд битүү зааланд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй" гэх журам байдаг ч Эрхэм даргын хамаарал бүхий цогцолборт зохион байгуулагдсан тоглолтод үйлчилсэнгүй. 

Энэ тухай ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. 

“За, КОВИД-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгайн талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” хэмээлээ.

Сүржин даржин шийдвэрүүд нь хөрсөн дээрээ буудаггүй, хэрэгждэггүй. Энгийн ардад зориулагдсан, бизнес эрхлэгчдээ хохироосон шийдвэрүүдээр "бөмбөгдсөөр". Журам гаргадаг ч өөрсдөө чөрчдөг ийм эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлын улмаас ковид "гаарч" олон гэр бүл хагацал үзэж, олон хүүхдүүд өнчирч байна. Энэ бүх шоу цэнгээний үр дагаварыг эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нар л үүрнэ. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй, нэг ч гэсэн иргэнийг аварчих юмсан гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн өдийг хүрч байгаа. 

Харин хариуцлагагүй эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын балгаар нэг л өдөр сөхөрч унахад бэлэн байна шүү С.Амарсайхан сайд аа!



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/10/18

    Otgonbayar, Amarsaikhan ???

    Хариулах
  • 64.119.24.250
    2021/10/17

    Gashilsan tarhi

    Хариулах
  • 192.82.72.28
    2021/10/17

    Улсаас энэ том обьектын тог,дулааны мөнгөө төлүүлчихнэ.Өөртөө хэрэгтэй бүх хөнгөлөлт авчихсан энэ Амарсайхан МАН-ын жинхэнэ нүүр царай .

    Хариулах
  • 202.9.41.20
    2021/10/17

    Ynen Archaagui yumaa !!! Buhel buten Mongol Uls Baijiij iim baij boloh u !!! Ereen Hotoos Doloon door baij boloh u???

    Хариулах
  • 202.9.41.20
    2021/10/17

    Buhel buten Neg Uls baijiij airchdee ! Yuch hiij chadahgui bna shuu de ! Estoi " Nam Hul Horio togtoogood Shinjilgee Avaad Xamgiin Sain Chanartai Vaccine " tariaad l hiigeed Yavah hergtei shuu !!! iim Archaagui baij boloh u? Ereen Hotoos Doloon door baij boloh u?

    Хариулах
  • 202.9.46.54
    2021/10/17

    Энэ хүний үед ковидод дарлууллаа даа.

    Хариулах
  • 202.126.89.85
    2021/10/16

    Амарсайхан яахав хүн бүр хувиа хичээ гадуур ажилдаа явсан нь угаалга цэвэрлэгээ ариутгалаа сайн хий. Гэртээ байгаа настайчууддаа залуучууд нь л өвчин тусгаж байгаа шүү.!!!Ихэнх настайчууд гадуур гарахгүй байна хааяа гарсан ч битүү боодолтой амьтад явж байгаа шүү.

    Хариулах
    • 122.201.24.138
      2021/10/17

      Амарсайхан яахав ч гэх шиг. Угаалга цэвэрлэгээ, ариутгал хийхийг зааж суудаг илүү ш дээ.

  • 202.55.188.90
    2021/10/16

    Hun emchilj chadahgui olnoor ni hunuuchihuud buruug busad ruu chiheh gesen EM iin salbariinhnii arisaa hamgaalsan yvuulga. Anh Frants irgeniig 67 honog emchilj edgeruulsen gej ulsiin baatar tsol avah ym bolood baisan. Unendee ter ni kovid bish baisan talaar tuhain irgen Frantsdaa ochood yrisan baisan. Tegeed ch ter Frants 300 garui huntei 1 restorond hoolloson bolovch 1 ch hund haldvar taraagaagui geheer kovid bish baisan baij taarna.

    Хариулах
  • 192.82.87.7
    2021/10/16

    харин ч залуу хүн гэхэд сайн ажиллаж байгаа шүү хувь хүнээс өөрсдөөс нь болж өвчин дэлгэрч байгаа даа бусдыг буруутгах хэрэггүй дээ

    Хариулах
    • 202.9.46.127
      2021/10/18

      Ene Amarsaihan gej butehgui nuhur bn aa ysan orgilyyraar songyyliin munguu bosgoson hogiin sab hiisen

  • 192.82.82.185
    2021/10/16

    Энэ дарга огцороо хэрэв огцорохгүй юм болкард түмэнд гай нь хүндээр туссаар байх юм болно . Короноо нь арай гэж тохтворжиж ирэнгүүт энэ мэт эргүү дарга нь улсын бодлогоо эсэргүүцээд хувийн эрх ашигаа өмнө нь тавиаад байх юм. Хоёр хөрш чинь хилээ хааж бна дэлхийн улс оронууд корооноод амьжилт гаргаж бна дарга нар нь ес суртахуунаа өмнөө барьж ажиллаж бна харин манай дарга нар санаатай тархааж бна энэ юу болж бна гэж Амарсайхан даргаас асуумаар бна. Камиртон хамтлаг яааж ингэж чадаж бна өдөрт хэдэн хүн тогтмол нас барж байгааг мэдэж бна уу танууст мөнгөнөөс өөр юм бодох юм алга уу та дөрөвөөс болж өвөө эмээ нар маань нас барсаар байх уу ямар ухамсаргүй дуучид вэ тануус. Эцэст нь Амарсайхан дарга нэн яаралтай ажилаа өг чадахгүй хүн бна

    Хариулах