Хуйвалдаан дунд хэлмэгдсээр ирсэн Баянзүрхэд увайгүй улстөржилт үргэлжилсээр

С.Гандэлгэр
2021/10/18

Байнгын хуйвалдаан, хэрүүл тэмцэл дунд хэлмэгдсээр ирсэн Баянзүрх дүүрэг одоо ч "зовлон"-гоосоо ангижраагүй байгаа бололтой.

Увайгүй улстөржилт тус дүүргийн төлөөлөгчид, хурган дарга нарын хооронд одоо ч үргэлжилж, иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг өнөөдөр болсон үйл явдал, сошиалд тавигдаж буй бичлэгүүдээс тодорхой харж болохоор байгаа юм.

бичлэг

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн зургадугаар хурал өнгөрөгч баасан гаригт болж, асуудлуудаа бүрэн хэлэлцэж амжаагүй учир өнөөдөр үргэлжлэх товтой байж. Хэлэлцэж буй асуудлуудаас БЗД-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудал дээр талууд хоёр өөр байр суурьтай байснаас өнөөдрийн маргаан үүссэн гэж болохоор байгаа юм.

Тус дүүргийн удирдлагууд хүн амын төвлөрөл ихтэй хороодод төрийн үйлчилгээ, нийгмийн халамж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээг ойртуулах үүднээс нэг хороог 7-8 мянган хүн амтай байхаар зохион байгуулж, шинээр 15 хороо үүсгэхээр төлөвлөж байгаа талаар өмнө нь мэдээлж байв. Харин АН уг асуудлыг хэлэлцэхэд эсрэг байр суурь илэрхийлж, хуваахгүй гэж. Гэхдээ АН тус дүүрэгт засаглаж байх үедээ хороодыг хуваах шийдвэр гаргаж байсан баримт бий.
Иргэдийнхээ төлөө гар нийлээд ажиллах учиртай дүүргийн төлөөлөгч нар ах нарынхаа заавраар элдэв хор хутгаж, түүнийгээ төлөвлөөд яриад сууж байгаа нь олон нийтйин сүлжээнд цацагдаж байгаа нь шившигтэй дэндүү гуташигтай үйл явдал.

Товчхондоо, иргэдийн эрх ашиг бус нэгнээ дийлэх гэсэн, эсэргүүцсэн явцгүй хандлагаас болж хурал нь хуц, уль дээрээ тулж буй хувиа хичээгсдээс бид юу хүлээх ёстой вэ?




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна