Л.Энх-Амгалан: 11 сарын 1-нээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулна

Админ
2021/10/19

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд торуулга өглөө.

Тэрбээр “Энэ хичээлийн жилд  зөвхөн 4, 5 настнуудыг цэцэрлэгт хамруулсан нь коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан. Хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдээгүй. Мөн өнөөдрийн байдлаар 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. 

Тиймээс УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийгээд  нааштай дүгнэлт гарвал арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулна.

Улсын хэмжээнд хоёр настай 42 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг ч томуугийн өвчлөл, хүйтний улиралтай холбоотойгоор ихэнх нь явдаггүй.

Гэхдээ 2-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж хуульчилсан болохоор эрсдэлийн үнэлгээ хийгээд гайгүй бол ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна