ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго дэд сайд болж, түүний ажлыг Д.Батбаатар авлаа

С.Гандэлгэр
2021/10/20

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгдлээ.

Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон байна.

Тэгвэл ЗГХЭГ-ын дэд даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг томилжээ. Тэрбээр энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТНБД-аас чөлөөлөгдсөн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.