Д.Амарбаясгалан: Баялгаа өгчихөөд өртэй үлдэнэ гэж юу байхав

2021/10/27

Монгол Улсын Засгийн газар энэ өдрүүдэд оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, маргаантай асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буй. 

Тэгвэл эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 онд Рио Тинтогийн  гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзаж “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтэй байлгах, төслийн санхүүжилтын зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна.” хэмээн зарчмын шахалт үзүүлж өгөхгүй байсан татварын өрөө авсанаар Рио Тинтог анх удаа буулт хийлгүүлж чадсан билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар У.Хүрэлсүхийн Засгийн газрын залгамж халаа болж Оюу толгойн талаарх бодлого шийдвэрүүдийг тууштай хатуу үргэлжлүүлж, олон нийтийн нүднээс далд, ихэнхдээ гадаадад хийгддэг байсан Оюутолгойн хэлэлцээрийг олны нүдэнд ил тод явуулж, хэлэлцээрийн үе шат бүрийг ард түмэндээ мэдээлж байгаагийн бодит үр дүн гарч эхэллээ.

Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх хэлэлцээрийг Рио Тинтотой хийсний үр дүнд буулт хийх тухай дөрвөн саналыг Монгол улсын Засгийн газарт өчигдөр ирүүлжээ.
✅Үүнд, нэгд, Засгийн газрын эзэмшиж буй 34% хувийн хувьцаанд ноогдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь нь буюу 1.6 тэрбум ам.долларыг ТЭГЛЭХ санал гаргасан байна. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААН-ийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн байна. 
✅Хоёрт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөр өгье. 
✅Гуравт, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулья. 
✅Дөрөвт, зардлын хэтрэлтийг нэмж баталж байж өгөөч, ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэдэг санал тавьсан байна. 
Ийнхүү олон улсын уул уурхайн салбарын том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотой хийсэн алдагдалтай гэрээг Монгол улсад ашигтай байдлаар өөрчлөх тухайд МАН-ын тэргүүлсэн Засгийн газрууд үр дүнтэй ажиллаж байгаа нь төрийн бодлого тогтвортой, төр засгийн удирдлагууд санаа зорилго нэгтэй байхын давуу талыг харуулж байгаа юм. Гэхдээ асуудал дуусаагүй байна. 
Баялгаа өгчихөөд өртэй үлдэнэ гэж юу байхав. Рио Тинто груптэй цаашид ч хэлэлцээрийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалтын алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газар тогтвортой ажиллаж Оюу толгойн гэрээг Монгол улсдаа ашигтай байхаар өөрчлөхийн тулд иргэд та бүхний маань дэмжлэг, улс Монголоо гэх чин сэтгэл дэм болно" болно хэмээн бичжээ.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.247
    2021/10/28

    Өртэй хүн өадлөдөггүй . Монгол улсын хуулиар авилга өгсөн авсантай нь цуг хариуцлага тооцдог дүрмэн хэрэгжүүл.Хилээр гаргхсан бүх баялагийнхааа дагалдах элэмэнтүүдийг тооцон татвараа авч байх.

    Хариулах
  • 103.229.123.159
    2021/10/28

    Улс төрийн нам хөрөнгө оруулалтын гэрээ энэ т энэ тэр ярьдаг болоо юу даа энэ чинь одоо. Засаг л ажлаа хийг. ЗГ эх орныхоо иргэдийнхээ өмнө эрх ашгийг нь нэгдүгээрт тавьж хамгаална гэсэн үүрэг хүлээдэг

    Хариулах
  • 66.181.161.26
    2021/10/27

    Зөв хө, зоригтой дуугарч бгаа залуу даргыг дэмжиж байна

    Хариулах
  • 202.126.89.110
    2021/10/27

    Баярлалаа.Олголтыг олон нийтэд зөв зүйтэйгээр өргөн дэлгэр хүргэхийг хүсье. Амжилт...

    Хариулах
  • 103.57.95.87
    2021/10/27

    ядаж дотроо хагаралдаж намчирхаж бие биеэ үзэн ядаж хараан зүхэх юм Нэгдэхгүй болхоор хэнийг дийлнэ гэж30 жил сурсан сайн юмгүй хүнийг харааж доромжлохыг гаргуун сурчээ Хараад байхад Энэ ядуу гээд өрөвдөөд байдаг хүмүүс маань хамгийн их муухай үгээр хараан зүхдэг хүмүүс байх юм

    Хариулах
    • 192.82.89.209
      2021/10/29

      Харин тийм хамгийн бүдүүлэг хараадаг, хашгираад орилдог, чарлаад дайрдаг. Холуур яв

  • 103.57.92.242
    2021/10/27

    дэлхийд ашигт малтмал ховордож байгаа энэ үед манай монгол шиг тайван орон хаана байна хамаг газраа ухуулчихаад дотроо хэрэлдээд л сууж байдаг гэтэл хуучны хэдэн зүйлээ жуулчддад харуулж мөнгө авчихаад сууж байгаа хөгшин европынхон санаа зовох зүйлгүй сайхан л сууж харагдах юм даа

    Хариулах