З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй

2021/10/27

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ. Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Экспортыг хязгаарлаж, он дуустал мал мах гаргахгүй. 
  • Ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
  • Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна. 
  • Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан. 
  • Нарийн ногооны асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.