Ерөнхийлөгчийн найз л бол Х.Хэрлэнгийн ажлаа хийдэг, үгүй нь хамаагүй юу

2021/10/27

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын томилгоо анхаарал татсан асуудлын нэг болоод буй. 

Улс төрийн бүлэглэлүүдийн "шүлсээ гоожуулж"  буй уг албан тушаалд сүүлийн хэдэн гурван сарын турш хэд хэдэн хүнийг санал болгосон ч Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй. Харин өөрсдийн талаас томилгоо хийх сонирхолтойгоо илэрхийлсэн гэх.

Гэтэл сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг зүтгүүлж буй асуудал яригдаж шүүмжлэл дагуулаад байна.

Эрдэнэтийн даргад хүртэл яригдаж явсан Х.Хэрлэн бүхэл бүтэн салбар байтугай агентлагаа ч удирдаж, чиглүүлж чадахгүй гэдгээ олон нийтэд харуулчихсан хүн. Гэтэл Ерөнхийлөгчийн найз л бол ажил хийдэг, хийдэггүй хамаагүй зүтгүүлдэг, томилдог байж болохгүй хэмээн эсэргүүцэж эхэлжээ.

Тодруулбал, Х.Хэрлэнг мэргэжлийн туршлагагүй, мэдлэггүй хэмээн УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ахмадын холбоо ТББ болон Монголын төмөр замын нийгмийн салбарт ажиллагсадын холбоо, Зүтгүүрийн машинч нарын холбооноос шүүмжилж, албан бичиг гаргасан байна. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.130
    2021/11/01

    Ийм чадалтай, сайн менежер хүнээр удирдуулах хэрэгтэй. Ажилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/10/30

    Зарим нэг хэсэг бүлэг хүмүүс их сандарч бх шиг.салхи оруулаад цэвэрлээд өгөөрэй

    Хариулах
  • 192.82.71.40
    2021/10/29

    Tomilgoog eserguutssen humuus l baih um. Oros hun tomiluulchaad buhulzuud yavah sanaatai baigaamuu.

    Хариулах
  • 202.126.88.210
    2021/10/29

    Ялзарсан газрыг цэвэрлэх хүн хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.189.87
    2021/10/29

    ter esergvvtseed bga hvmvvsiinh ni oldog mungu heel hahuuli bhgv boloh ged bga bolhoor aigaad esergvvtsed bga ymuu? busdaar esergvvtseh shaltgaan baihgvi l baimar. olon jil udirdah alban tushaal hashsan chadvarlag udirdagch. oros helteig ni medeh ym bna.

    Хариулах
  • 202.126.88.56
    2021/10/29

    Удирдах арга барилтай хүн очиж салхи оруулж ажил хийх нь зөвөө. Мэргэжлийн нэртэй төмөр зам хөгжсөн юм энэ олон жил алга л бна.

    Хариулах
  • 202.126.89.232
    2021/10/28

    Хүрэлсүхийн яалт үгүй найз.олон жилийн өмнө Кадастрын даргаас л эхэлсэн.хөрөнгө мөнгө бол талийж өгсөн.олон жил дарга хийж байгаа хүн дээ.оросоор ойр зуур ярьчихдаг

    Хариулах
  • 66.181.177.218
    2021/10/27

    МТЗ-н даргыг амжилттай хийж байсан хүнийг туршлагагүй гэвэл хэнийг туршлагатай гэх үү? Убтз-н ялзарсан дарганцарууд их сандарч байх чинь. Баахан сайтаар төлбөртэй бичүүлээд. Баян хүмүүс бна шүү

    Хариулах
  • 202.179.27.81
    2021/10/27

    manaihaan dotoroo alaltzaad baihaar ajil yavahguidee. arai orosuudiin zahialgaar bish baigaadaa

    Хариулах
  • 66.181.176.41
    2021/10/27

    Mundag zaluu ajild ni amjilt hvsie

    Хариулах